Ах шаазгай
| Pica төслийн чиглүүлэгч| Үүсгэн байгуулагч| Д.Энхбаатар

Зохиогчийн үг

Яагаад англи хэл гэж? Цахим орчны нийт агуулгын 59.7% [ 1 ] англи хэлээр байдаг бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудын үнэгүй хөтөлбөрүүд мэдээж бүгд англи хэлээр байдаг. Энэ их мэдлэгт хүрэх хамгийн сайн хэрэглүүр бол англи хэл юм.

Яагаад үнэгүй гэж? Нийтийн санхүүжилттэй нээлттэй боловсролын энэхүү төсөл нь хүсэл эрмэлзэлтэй ч боломж тохиохгүй байгаа бүхий л ахан дүүстээ зориулав.

Яагаад үр дүнтэй вэ? Англи хэлний хамгийн түгээмэл ашиглагддаг үгсийг хамгийн түрүүнд, үг тус бүрийн дүрэм, хэлц, холбоо үг, жишээнүүдийн хамт суралцана. Ингэснээр хамгийн богино хугацаанд үр дүнд хүрнэ. Үүний зэрэгцээ ихэнх хүмүүсийн хэвшүүлж чаддаггүй суралцах арга барилыг яаж хэсгээс орж үзээрэй.

Эрдэмд шамдах их үйлсэд тань амжилт хүсье.

Энэхүү төслийг үнэ төлбөргүй хүргэх бололцоо олгосон гэр бүлийн гишүүд Дорж, Намжил, Нарангаравуу, Саранбаатар, Одонтуяа, Нарантунгалаг, Энхбаяр, Сувдэрдэнэ, Оюунбат, Идэрбат нартаа онцгойлон талархал илэрхийлье.

Бидэнд ийм мөрөөдөл байна.

Бидний хэсэг цугласан шаазгайнууд Монгол залуучууд мэдлэг эзэмшихийн төлөөх худалдааны дайнд нэрвэгдэлгүй, хүссэн мэдлэгээ эзэмшиж, сурч мэдсэнээ ашиглан эх орон, ахан дүүс, хойч үедээ нэгэн гүр бүл мэт санаа зовниж, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна.

Бид зорино.

Чанартай боловсролыг үнэгүй эзэмших бололцоог олгоно.